Өнөөдөр:10 сар 29, 2020

The End of the F***ing World-н тухай сэтгэгдэл

Netflix orginal series 2017 оны бүтээл The End of the F***ing World тухайн үедээ нэг хэсэг үзэгчдийг шуугиулж байсан цувралын 2-р бүлэг энэ онд гарах төлөвтэй байгаа. Тэгвэл 1-р бүлгийн тухайд төрсөн сэтгэгдлээ та бүхэнд хүргэж байна.

Тэгэхээр энэ хараал идсэн киноны тухай хараал оролцуулахгүйгээр бичиж чадах эсэхээ мэдэхгүй байна😂🤣 . Эхлэхээсээ авахуулаад этгээд хачин байсан нь яалт ч үгүй сонирхол татсан. Тэгэхээр энд Жэймс, Алисса хоёрын хачирхалтай хайрын /ойлголцлын ч гэх юм уу/ тухай өгүүлнэ. Хүн бүхний мэддэг хайрын түүхээс тэс ондоо асуудалтай хүмүүсийн асуудалтай харилцаа. Тэд хоёул 17 настай. Гэр бүл нь тэдний гол асуудал.

 Энэ тухайд тус тусад нь бичвэл Жэймсийн хувьд тэрээр юу ч мэдэрдэггүй сэтгэцийн өвчтэй нэгэн, түүнийг 7 настай байхад ээж нь нүдэн дээр амиа хорлосон, тухайн үед юу ч хийгээгүй дээ харамсаж дотроо шаналж явдаг. Түүнээс хойш аавтайгаа ч ойлголцож чадахгүйгээр, мэдрэмжгүйгээр өдийг хүрсэн.

Алиссагийн хувьд түүний эцэг, хойд эцэг ч гэсэн жинхэнэ новшнууд бага байхад нь аав нь хаяж явсан байх ба кино эхлэхэд хойд эцэг, ээж хоёрынх нь дундаас гарсан 2 ихэртэй хамт буйгаар гардаг. Алиссал тэнд байхгүй бол төгс гэж хэлж болохоор гэр бүл,тэгж харагдахыг хичээдэг гэмээр. Шинэ нөхөр, шинэ хүүхдүүдийгээ халамжилдаг шиг Алиссаг бас хайрладаг байсан бол бүх зүйлс өөр байж болох байсан гэвч тэр өрөвдмөөр хайраар дутсан охин. Тэд бие биетэйгээ уулздаг өөр өөр сонирхол, зорилготойгоор.Жэймс Алиссаг алахыг хүснэ, тиймдээ ч түүний тавьсан солиотой саналд зөвшөөрч хараал идсэн хотоос хамт явснаар бүх зүйлс эхэлдэг. 13 насныхаа төрсөн өдрөөр ааваасаа жинхэнэ сэлэм гуйж байсан Жэймс багаасаа жижиг сажиг ан хийдэг байсан бөгөөд хэзээ нэг өдөр том ан хийнэ гэж боддог байлаа. Түүний бай Алисса бөгөөд хэрхэн яаж үхэхийг нь яаж алахаа төсөөлсөөр явна.

Байж болох хамгийн муу сонголтуудыг хийсээр тэд хаа хүрсэн гэж бодно төсөөлснөөс ч аймшигтай. Жэймс Алиссаг хэзээ яаж алахаа бодсоор явсан ч сүүлдээ тэрийг хамгаалахыг хүснэ, түүний тулд хүн хүртэл алчих сан WTF өсвөр насны 2 хүүхдийн тэнэглэл хаа хүрч болохыг хардаа кино тулдаа л тэр хүн нь хогийн шаар байж таарсан зүгээр л үхэж байхдаа таарсан амьтан байсан ч эцэст нь Жэймс хүн алчихсан.Жэймс яагаад бодлоо өөрчилсөн бэ гэж үү? алахыг хүссэн хүнээ аварсан нь ганцхан шалтгаантай тэр Алиссагийн хажууд байхдаа түүнийг, түүнтэй холбоотой мэдрэмжүүдийг мэдэрч, эхэлсэн тийм учраас л хамгаалахыг хүссэн.Тэр адгийн амьтан Алиссаг өвтгөх гэж байсан бөгөөд түүнрүү дайрч байхад Жэймс түүнийг яг Алиссагийн дээр хутгалан тэд цусанд будагдана. 

Энэ явдал тэднийг холдуулсан ч хэзээ ч салахгүй гэсэн итгэлийг өгдөг. Үүнээс хойш тэд зүгээр нэг гэрээсээ зугтсан хүүхдүүд байхаа больж жинхэнэ хараал идсэн зүйлс ар араасаа болж эхэлнэ. Хүн алчихсанаас хойших бүгд амархан болж зүгээр бүхнээс хамааралгүй аашилж эхэлдэг гэвч тэд өрөвдөлтэй сэтгэлийн шархтай хүүхдүүд хэвээрээ л байдаг. Юу вэ гэхээр Алисса олон жилийн өмнө хаяж явсан аавыгаа тэдэнд тусална гэж найдаж байсан ч тэр хөгийн новш хэвээр байснаар барахгүй тэднийг барьж өгч шагналын мөнгө авах гэж байсан нь тоогүй. Тэдний хэргийг хариуцсан мөрдөгчдийн нэг нь хүүхдүүдийг ойлгож туслахыг хүснэ. Гэвч хүүхдүүд биеэ дааж авж гарахыг хичээдэг ч бодит амьдралд эргэн ирж тэд баригддаг. Жэймс эцсээ хүртэлАлиссаг бодсоор энэ хэргээс цэвэрхэн гаргахын тулд бүх хэргийг өөртөө үүрээд гүйж байхад ардаас нь “банг банг”. Ардаа маш олон асуултыг үлдээсэн тэр сүүлийн буун дуу…

Жэймсийг онсон болов уу?

Өсвөр насны хүүхэд болгонд л нэг тийм солиотой бодлууд төрдөг дөө яг л Жэймс,Алисса2 шиг хүссэн бүхнээ хийж үзмээр. Асуудлыг өөр өнцгөөс харвал Жэймсийн аав түүнтэй ойлголцохыг хүсдэг ч учраа нэг л олддоггүй, бүтэлгүй нэгэн, Алиссагийн ээж түүнд хайртай ч өөрөөрөө биш хаяж явсан аавынх нь нэрийг ашиглаж түүндээ бага ч гэсэн санаа тавьдаг магадгүй эдгээрийг эрт мэдсэн бол юмс өөр байж болох байсан. Энэ киног үзэж эхлээд үнэндээ бүтэхгүй эд байна даа гэж бодож байсан ч эцэг эхчүүд, өсвөр насныхан нэг үзчихвэл дээр юм болов уу? /гарч байгаа үзэгдлүүд миний хувьд байж болох хамгийн муугаар дүрслэгдсэн/. Гэр бүлд хүүхэд хайраар дутвал юу болж болох талаар магадгүй харуулахыг зорьсон юм болов уу? Гэмт хэрэг замбараагүй байдлыг уриалсан биш сэргийлэхийг хүсэж хийсэн гэдгийг бодож тунгааж үзвэл зохино. 

Мөн цувралын цомогт  үнэхээр гайхалтай хуучны классик дуунууд багтсан байдаг. Сонирхоод үзэхийг санал болгож байна :)) 

[zombify_post]

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.