Өнөөдөр:9 сар 29, 2020

Тони Старкын үнэнч туслах танд туслахад бэлэн

Төмөр хүн киноны гол дүрийн баатар Тони Старк Jarvis хэмээх хиймэл оюун ухаант туслахтайг уншигч та бүхэн санаж байгаа байх. Jarvis өөрт нь тушаасан бүхий л даалгаврыг төвөггүйхэн, богино хугацаанд гүйцэтгэж Старкад бүтээмжтэй ажиллахад нь тусалдаг билээ. Хүн бүр өөрийн гэсэн хувийн AI туслахтай болчихвол гоё биш гэж үү? Та цаг хугацаа шаардсан механик ажиллагаа ихтэй ажлуудаа тус туслахаараа хийлгэж болно. Эдгээр роботууд нь өгөгдлийг хүнээс хүнээс хэд дахин илүү хурдтай боловсруулж тооцоолох чадвартай юм. Өнөөдөр бид та бүхэнд бяцхан Jarvis-г танилцуулах гэж байна. Бяцхан хэмээн онцолсны учир нь тус бот одоогоор яг л хүүхэд шиг хөгжилтэй байгаа. Гэхдээ танд асар их тусыг хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Facebook-н Messenger дээр ажиллах тус бот одоогоор нэг л даалгаврыг чин үнэнчээр гүйцэтгэх юм. Таны хийх ёстой зүйлсийг танд дахин сануулна.

Технологийн эрин үед амьдарч байгаа бид асар олон мэдээлэлд дарагдаж, хэд хэдэн сошиал сүлжээнд шивж, өдөр бүр асар олон зүйлсийг хийж амжуулахаар хичээж яваа билээ. Ингэж явахдаа заримдаа заавал өнөөдөр хийж, амжуулах ёстой зүйлсээ мартчихсан байдаг. Эсвэл ээж чинь тань уруу байнга залгаж тэдгээр зүйлсийг чинь сануулна. Та амжуулах зүйлсээ Jarvis ботод л хэлчих тэр цаг нь болохоор тань уруу зурвас илгээнэ. Онцолсон ондоо шалтгаан бол Messenger-н бот. Нэмж апп суулгах шаардлагагүй, яаж ашиглахыг нь та мэднэ гээд ер нь илүү дутуу зүйл юу ч байхгүй. Бид чинь бараг FB-т амьдарч байгаа шүү дээ. Тийм болохоор байнга онлайн байдаг платформ дээрээ туслахтай болж байгаа хэрэг. Бараг хүн бүрийн хамгийн их ашигладаг чат гэдэгт эргэлзэх зүйл алга. Ердөө л таны чатны нэг хэсэг болох болно.

jarvis-bot

Jarvis боттой холбогдож цагаа тохируулснаар та хоёрын хамтын ажиллагаа эхлэх нь тэр. Улмаар та ‘Remind me to ………………..(Univision-ы төлбөр төлөх) at …..(14:25) AM/PM on ……….(September 25 ) гэсэн загвараар бичиж сануулгаа оруулна. Мөн та  ‘help‘ гэж бичээд дахин цагаа тохируулах, өмнөх сануулгуудаа харах боломжтой. Доорх холбоос дээр дарснаар эсвэл дээд талын Messenger Code-г scan хийснээр Jarvis та хоёрын хамтын ажиллагаа эхэлнэ. Та туршиж үзээд сэтгэгдлээ үлдээгээрэй!!!

Jarvis-тай танилцах

Leave your vote

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Log In

Forgot password?

Forgot password?

Enter your account data and we will send you a link to reset your password.

Your password reset link appears to be invalid or expired.

Log in

Privacy Policy

Add to Collection

No Collections

Here you'll find all collections you've created before.