Өнөөдөр:9 сар 29, 2020

“Google” компанийн үүсгэн байгуулагчид албан тушаалаасаа буужээ

‘Google’ компаний үүсгэн байгуулагч Ларри Пэйж, Сергей Брин нар толгой компани болох  ‘Alphabet’-ийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр ‘Google’-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай цахим ертөнцийн аварга группийг удирдахаар болжээ.

Ларри Пэйж, Сергей Брин нар анх 1998 онд компаниа байгуулсан бөгөөд хайлтын серверээ Ларри Пэйжийн гаражд тавьж байжээ. Тэд “Бид хэзээ ч ийм том зүйлийн эхлэлийг тавина гэж бодож байсангүй. Хийсэн зүйл дээ сэтгэл хангалуун байгаа учраас одоо бид өөр хүссэн зүйлсээ гүйцэлдүүлмээр байна” гэж ярьсан байна.

Гэхдээ Пэйж, Брин нар компанийн ТУЗ-ын гишүүн хэвээр үлдэх ба санал хураалтад давуу эрх эдлэх юм. Тэд 1998 онд анх ‘Google’ хайлтын системийг боловсруулж байжээ. Харин 2015 оноос үйл ажиллагаагаа өргөтгөж ‘Alphabet’ компани болгон хайлтын системээс гадна шинэ технологи, интернет үйлчилгээний салбарт хүч сорих болжээ.

Ларри Пэйж, Сергей Брин нарын үүсгэн байгуулсан ‘Alphabet’ компани нь доороо 15 охин компанитай бөгөөд дэлхийн хамгийн нөлөө бүхий технологийн компаниудын нэгт тооцогддог юм. Мөн тэдний үндсэн бүтээгдэхүүн болон ‘Google’ хайлтын систем нь дэлхийн хамгийн их хүн зочилдог цахим сайт билээ.

[zombify_post]

Leave your vote

Хуваалцах

Log In

Forgot password?

Forgot password?

Enter your account data and we will send you a link to reset your password.

Your password reset link appears to be invalid or expired.

Log in

Privacy Policy

Add to Collection

No Collections

Here you'll find all collections you've created before.