Өнөөдөр:9 сар 29, 2020

Миллениалсыг ойлгохын тулд компаниуд их хэмжээний мөнгө төлж байна

Шинэ мянганы залуусаас болж томоохон компани дотор хүртэл үл ойлголцол, эмх замбараагүй явдал үүсэд буй аж. Тиймээс томоохон компаниуд тэднийг ойлгохын тулд мэргэжилтнүүдэд их хэмжээний мөнгийг гар татахгүй төлж байна. WSJ-н мэдээлэлж байгаагаар ажиллах хүчний дийлэнх хэсгийг 1980- аас 90-ээд оны хооронд төрсөн залуус бүрдүүлж байгаа аж. Улмаар компанийн удирдах буюу дээд шатны удирдлагууд эдгээр залуусын талаар аль болох ихийг мэдэхийн тулд “миллениалс мэргэжилтэн” гэх хүмүүст хандах болжээ.

Хэдэн жилийн өмнө гэхэд л “интер-үеийн зөвлөгөө” гэх бизнес огт цэцэглээгүй байсан бол одоо огцом хурдаар томорч байна. Coca-Cola, Goldman Sachs, Oracle тэргүүтэй томоохон компаниуд энэ чиглэлд мэргэшсэн мэргэжлийн зөвлөхүүдийг цагийн 20,000 долларын үнэ хөлсөөр авч ажиллуулах болсон байна. Эдгээр мэргэжилтнүүд дээд удирдлагад залуу үе буюу шинэ мянганыхантай хэрхэн харьцах, тэднийг яаж ажилд нь дуртай байлгах, идэвхжүүлэх зэрэг олон зүйлсийг зааж сургах аж. Source Global Research компанийн мэдээлснээр өнгөрсөн онд гэхэд л АНУ-н компаниуд уг асуудалд 60-70 сая долларыг зарцуулсан байна.

Залуус ба тэдний итгэл, зорилго, хүлээлт болон шинэ мянганы залуусын юу хүсэж буй талаарх компанийн ойлголт хоёр хоорондоо огт нийлж өгөхгүй байгаа юм. Би өөрийгөө үүнийг зохицуулах орчуулагч мэтээр төсөөлөх болсон.”  хэмээн 41 настай шинэ мянганы мэргэжилтэн Lindsey Pollak журналд ярьжээ.

Leave your vote

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Log In

Forgot password?

Forgot password?

Enter your account data and we will send you a link to reset your password.

Your password reset link appears to be invalid or expired.

Log in

Privacy Policy

Add to Collection

No Collections

Here you'll find all collections you've created before.