Өнөөдөр:4 сар 15, 2021

Дуучин Shawn Mendes өөрийн зохиосон дуу бүрээ CAMILA-д зориулдаг

Канад улсаас гаралтай залуу дуучин Shawn Mendes ирэх сард “In Wonder” баримтат киноныхоо нээлтийг хийхээр төлөвлөж байгаа билээ. Уг баримтат киноны трейлэр өчигдөр цацагдсан ба тэрээр бичлэгтээ хэлсэн түүний үг олныг гайхшруулаад байна. Ямартайч Дуучин Shawn Mendes-ийн дуу хөгжмийн ертөнцөд хүч үзэх явцдаа өөрийгөө хэрхэн олж нээсэн талаар өгүүлэх “In Wonder” баримтат кино ирэх сарын 23-ны өдөр “Netflix” видео стрийминг үйлчилгээнд байрших билээ. Тэрээр уг кинонд өөрийгөө хувь хүн талаас нь түлхүү харуулах аж.

Гэхдээ түүний шүтэн бишрэгчид энэ бүгдээс илүү дуучин Camila Cabello-той үүсгэсэн харилцааных нь талаар үзэх хүлээлттэй байгаа гэж хэлэхэд буруудахгүй байх. Учир нь “In Wonder” киноны албан ёсны трейлэр бичлэгт дуучин залуу өөрийнхөө бичсэн бүхий л хайрын дууг дуучин Camila Cabello-д зориулан бичдэг байсан гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл болзож байгаагаа албан ёсоор зарлахаасаа ч өмнө тэрээр дуунуудаа Camila-д зориулж бичдэг байсан юм.Тэд анх 2014 онд дуучин Austin Mahone-ий тоглолтын үеэр танилцсан бөгөөд дараа жил нь “I Know What You Did Last Summer” хэмээх хамтын уран бүтээлээ гаргасан юм. Энэ цагаас хойш тэднийг үерхдэг гэх цуурхлууд тасралтгүй гарч байсан ч эдгээр цуурхлыг өнгөрсөн оны долдугаар сар хүртэл “Бид маш дотнын найзууд” гэх тайлбартайгаар няцааж байсан юм. Одоо хос хоёр бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн бас үлгэр жишээ хосууд билээ.

Эх сурвалж: Vol.mn

Хуваалцах

7 Comments

  1. Headache pain medicine Хариу бичих

    Thanks for your ideas. One thing I have noticed is that banks and financial institutions know the spending habits of consumers and understand that most people max out their credit cards around the holidays. They wisely take advantage of this fact and start flooding your inbox and snail-mail box with hundreds of 0 APR credit card offers soon after the holiday season ends. Knowing that if you are like 98% of the American public, you’ll jump at the chance to consolidate credit card debt and transfer balances to 0 APR credit cards. bbbbbba https://headachemedi.com – Headache pain medicine

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.