Өнөөдөр:12 сар 3, 2020

“Euphoria” цувралын SPECIAL ангиуд тун удахгүй цацагдана

2019 онд HBO-оос гарч өсвөр үеийнхэн болон залуучуудын дунд шуугиан тарьсан кино болох “Euphoria” удахгүй цацагдах нь тодорхой болжээ.

Watch Euphoria - Season 1 | Prime Video

HBO сувгийн “Euphoria” цувралын нэгдүгээр бүлэг өнгөрсөн оны 6-р сард олны хүртээл болсон билээ. Тус бүлэг бүрэн дуусмагц хайртай үзэгчид нь дараагийн бүлгийн хүлээлтийг маш ихээр үүсгэсэн билээ. Тэгвэл дөнгөж өчигдөр HBO сувгаас уг цувралын 1 болон 2-р бүлгийн үйл явдлыг холбох хоёр тусгай ангийг энэ оны арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа талаараа мэдээлсэн юм.

Цувралын нэгдүгээр бүлэг Jules галт тэргэнд суун Rue-г орхин явж байгаагаар төгсдөг. Тэгвэл арванхоёрдугаар сард цацагдах “Trouble Don’t Last Always” хэмээх эхний тусгай ангид Rue энэ нөхцөл байдлыг хэрхэн даван туулж буйг харуулах аж. Та бүхэнд сонирхуулан хэлэхэд энэхүү ангийн үйл явдал Зул сарын баярын үеэр өрнөх гэнэ. Харин хоёрдугаар тусгай ангийн нэр, үйл явдал, цацагдах огноо зэрэг ерөнхий мэдээллүүд хараахан гараагүй байгаа юм.

HBO сувгаас уг цувралын хоёрдугаар бүлэг гарна хэмээн мэдээлсэн ч дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан чухам хэзээ нээлтээ хийх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа билээ.

How 'Euphoria' Breaks the 'Rules' of Storytelling

Эх сурвалж: Variety

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.