Өнөөдөр:12 сар 6, 2020

Реппер Rokit Bay Америкийн CBS телевизийн “The World’s Best” шоунд шүүгчээр ажиллажээ

Реппэр, хөгжмийн продюсер О.Баярсайхан буюу Rokit Bay Америкийн CBS телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд шүүгчээр ажилласан байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцдог шилдгийн шилдэг авьяастнууд The World`s Best  шоунд өөрсдийн үзүүлбэрээ үзүүлж, ялагч нь нэг сая ам.долларын эзэн болдог байна.

Оролцогчдын үзүүлбэрийг үндсэн шүүгчдээс гадна 38 орны өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 50 мэргэжилтэн давхар шүүдэг. Найруулагч, продюсер, телевизийн хөтлөгч, дуучин, жүжигчин, элэглэгч зэрэг дэлхийн хэмжээний оддоос бүрдсэн 50 өөр салбарын  экспертүүдийн нэгээр Монгол Улсаас реппэр, хөгжмийн продюсер Rokit Bay уригджээ.

Бусад орнуудын шүүгчдийн тоо давхцаж байгаа бол Монгол Улсыг төлөөлөн ганц л хүн оролцож буй. Нэвтрүүлгийн шүүгчид дунд дэлхийд алдартай UFC тулаанч, загвар өмсөгч, жүжигчин, дуучин, балетчин зэрэг урлаг, спортын салбарын төлөөллүүд  нэг дор цуглажээ.

[zombify_post]

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.