Өнөөдөр:2 сар 26, 2021

Итали багш хүүхдүүддээ тун онцгой зуны даалгавар өгчээ

Хичээл амарч зун болоход хэд хоног үлдээд байна. Сурагч бүр л хүссэнээрээ тоглож, унтаж, хүссэн үедээ босож, залхуурч болох энэ мөчийг хүлээж байгаа биз. Магадгүй та бүхний хамгийн дуртай улирал байх. Гэвч энэ урт хугацааг хүүхдүүд өөрийгөө хөгжүүлэх, үзсэн зүйлсээ бататгах, шинэ зүйл сурч мэдэхэд зарцуулах хэрэгтэй болов уу. Та энэ зун юу хийхээр төлөвлөсөн бэ? Ер нь сурагчид зун юу хийх ёстой юм бэ? Үүнийг Итали багш Чезаре Ката л хамгийн сайн мэдэж байх шиг.

Италийн Адриатик тэнгисийн эрэг дээр орших Фермо хотын Polo Scolastico Paritario Don Bosco сургуулийн багш Чезаре Ката өөрийн сурагчдад 15 хэсгээс бүрдсэн зуны даалгавар өгчээ. Энэ бол тэдний төлөө хийж чадах түүний хамгийн сайн зүйл юм.

Cesare Catà

Cesare Catà багш

Түүний 2015 оны зун өгсөн өвөрмөц зуны даалгавар сошиал ертөнцөд асар олон хүнд таалагдаж, хэдэн мянган лайк, шейр цуглуулсан байна. Ажилдаа сэтгэлээсээ хандаж, хүүхдүүддээ санаа тавина гэдэг чинь л энэ байх даа. Ингээд та бүхэнд 15 хэсэг бүхий Чезаре Катагийн зуны даалгаврыг толилуулж байна:

#1. Өглөө эрт далайн эргээр ганцаар алхаж мандах нарны туяа усан дээр хэрхэн тусахыг олж үзээрэй. Тэгээд таныг юу аз жаргалтай болгодог талаар сайтар тунгаан бод.

#2. Энэ хичээлийн жилд сурсан, олж мэдсэн шинэ үгээ аль болох хэрэглэхийг, ойлгохыг хичээгээрэй. Хэдий олон зүйлийг өгүүлж чадна төдий чинээ олон сонирхолтой зүйлсийг чи сэтгэх болно. Их зүйлийг бодох тусмаа чи илүү чөлөөтэй болох болно.

#3. Чадах чинээгээрээ их унш. Үүнийг би хийх ёстой гэсэн хандлагаар уншиж болохгүй. Зун цаг гэдэг чинь мөрөөдөл, адал явдлыг өдөөж өгдөг ганц зүйл. Уншина гэдэг бол агаарт нисэхтэй л адил. Унших бол эсэргүүцлийн хамгийн шилдэг хэлбэр. (Харин юу уншихаа мэдэхгүй бол надад хандаарай!)

#4. Тааламжгүй, хоосон сэтгэгдэл төрүүлдэг тэдгээр зүйлсээсээ аль болох хол бай. (зүйлс, хүмүүс, үйлдэл г.м) Таныг өдөөх урам зориг болон өөдөлж дэвшихэд чинь туслах, таныг ойлгодог байгаагаар чинь хүлээж авдаг найз нөхдөө хайж ол.

#5. Айдас, гуниглал мэдэрч буй бол битгий санаа зов. Зун гэдэг бол яг л бусад гайхалтай зүйлийн нэгэн адил таны зүрх сэтгэлийг хүчтэй догдлуулах гайхалтай улирал. Юу мэдэрч байгаагаа бич, тэмдэглэл хөтөл. (Хүсвэл 9 сард хоёулаа үүнийг чинь хамт уншъя.)

#6. Юуг ч үл анзааран бүжиглэ. Бүжгийн клуб, өрөөндөө ганцаараа гээд хаана, хэзээ ч бүжиглэж болно. Зун бол бүжиг. Үүнийг орхигдуулна гэдэг чинь тэнэг хэрэг.

#7. Ядаж ганц удаа ч болов нар мандахыг олж үз. Чимээгүй зогсоод гүн гэгч нь амьсгал. Тэгээд нүдээ аниад талархлаа илэрхийл.

#8. Спортод илүү их цагийг зарцуул.

#9. Хэрвээ та өөрт тань үнэхээр таалагдсан хэн нэгэнтэй учирсан бол түүнд энэ талаар уран гоёор боломжтой үед нь шууд хэл. Хэрвээ тэд ойлгоогүй бол үүнд бүү санаа зов. Ойлгоогүй бол тэр л биз. Заяа төөрөг ийм байсан бололтой. Харин ойлговол 2016 оны зуныг хамтдаа өнгөрүүл. Та хоёрын хувьд зугаатай мөч байх болно. (Бүтэлгүйтсэн тохиолдолд 8 дугаар даалгавар уруу шилжээрэй.)

#10. Энэ жил үзсэн хичээлүүдийнхээ тэмдэглэлийг дахин уншаарай. Бидний уншсан, олж мэдсэн тэдгээр зүйлсийг яг одоо таны амьдралд тохиолдож буй зүйлстэй харьцуулан үзээрэй.

#11. Нарны туяа мэт аз жаргалтай бас далай мэт эрх чөлөөтэй, эмнэг бай.

#12. Битгий уурлаж уцаарла. Эелдэг болон нинжин байхыг бод.

#13. Гүн сэтгэлийн хөдөлгөөнтэй харилцан яриа агуулсан сайн кинонуудыг олж үз. Боломжтой бол англи хэл дээр үзээрэй. Учир нь ойлгох, мэдрэх ба төсөөлөх чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ англи хэлээ давхар сайжруулах боломжийг танд олгоно. Киноны төгсгөлд гардаг тайлбар бичигтэй хамт киногоо битгий дуусга. Үзсэн зүйлсээ энэ зуны туршлага болгон хувирга.

#14. Зун цаг яг л ид шид мэт. Өглөөний гялалзсан нарны туяа, зуны халуун оройн үеэр амьдрал ямар байж болох эсвэл байх ёстой талаар бодож үзээрэй. Мөрөөдөлдөө хүрэх замдаа бууж өгөхгүй тулд болж буй бүх зүйлсийг танаас хамааралтай байхаар хий.

#15. Зөв хүн байгаарай.

Хуваалцах

3 Comments

  1. order escitalopram Хариу бичих

    I am only writing to make you understand what a remarkable experience our princess undergone viewing your webblog. She picked up some things, which included what it is like to possess an ideal teaching spirit to make the mediocre ones without difficulty master specified tortuous things. You undoubtedly surpassed readers’ expected results. Thanks for rendering those useful, trustworthy, revealing as well as unique tips on your topic to Mary.

  2. pamelor without a prescription Хариу бичих

    I’m commenting to let you be aware of of the amazing discovery my child developed browsing the blog. She came to find a good number of details, including how it is like to have a great coaching character to get a number of people clearly completely grasp a number of advanced issues. You actually did more than her desires. I appreciate you for churning out such beneficial, dependable, edifying and cool guidance on that topic to Emily.

  3. doxepin cost Хариу бичих

    I simply wished to thank you very much yet again. I do not know what I would have worked on without those ways shown by you relating to this topic. This was the troublesome situation in my view, nevertheless witnessing your well-written way you treated the issue took me to weep with joy. Now i am thankful for your work as well as wish you recognize what an amazing job your are undertaking training the rest with the aid of your websites. Probably you haven’t met any of us.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.